Харилцаа Холбооны

Зохицуулах

Хороо

Зип код хайлт

Шуудангийн бүсчлэлийн код батлагдлаа.

Шуудангийн тухай хуулийн 7.1.4-т заасны дагуу Шуудангийн нэгдсэн код батлах нь Засгийн газрын гишүүний бүрэн эрхийн асуудал байдаг.

Шуудангийн тухай хуулийн 9.1.3-т заасны дагуу тус хороо нь Монгол Улсын хэмжээнд аймаг, сум, баг, дүүрэг, хороодын нэршлийн болон хил хязгаарын өөрчлөлт орсон тухай бүрт бүсчлэлийн кодыг оноодог бөгөөд үүний дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны 80 тоот захирамжаар Шуудангийн бүсчлэлийн кодыг шинэчлэн батлан гаргасан.

Монгол улсын хэмжээнд 2016 оны байдаар 9 аймгийн 29 сумын 40 багт нэр солигдсон, нэмэгдсэн,  хасагдсан өөрчлөлт орсон бөгөөд 12 бүсчлэлийн кодыг шинээр оноосон байна.

Энэхүү захирамж гарсантай холбогдуулан 2016 оны 80 тоот “Бүсчлэлийн нэгдсэн код батлах тухай” Ерөнхий сайдын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны 60 тоот захирамжийг хүчингүй болгосон болно.