Харилцаа Холбооны

Зохицуулах

Хороо

Зип код хайлт

 

ШУУДАНГИЙН НЭГДСЭН КОД ГЭЖ ЮУ ВЭ?

Шуудангийн нэгдсэн код нь шуудангаар үйлчлүүлэгчийн үл хөдлөх хөрөнгө, обьектын байршлыг бүсчлэлийн кодон дээр суурилж илэрхийлэх 9 оронтой тоогоор буюу тоо үсэг хосолсон хэлбэрээр илэрхийлсэн кодыг хэлнэ.

Шуудангийн кодын формат

Шуудангийн нэгдсэн кодыг Монгол Улсад одоогоор хэрэглэгдэж буй бүсчлэлийн кодын ард 4 оронтой тооноос бүрдсэн өргөтгөл нэмж үүсгэнэ. Ингэснээр шуудангийн үйлчилгээ эрхлэгч байгууллагууд болон төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд энэхүү кодын мэдээллийн санг түшиглэн иргэн болон аж ахуйн нэгжийн байршлыг хялбар аргаар олох боломжоор хангаж өгнө.

Шуудангийн нэгдсэн кодын мэдээллийн санг юунд хэрэглэж болох вэ?

  • Шуудангийн хүргэлтийн үйлчилгээ
  • Бүх төрлийн төрийн үйлчилгээ
  • Захиалгат үйлчилгээ