Харилцаа Холбооны

Зохицуулах

Хороо

Зип код хайлт

Тус хорооноос Монгол Улсын Засгийн Газрын 2007 оны 200 тоот тогтоолоор батлагдсан “Бүсчлэлийн кодыг нэвтрүүлэх, хэрэглэх” журмын 3 дугаар бүлгийн 3.2-р заалтадтусгагдсаны дагуу бүсчлэлийн код болон шуудангийн нэгдсэн кодын мэдээллийн санг олон нийтэд нээлттэй байлгах бололцоог бүрдүүлэх ажлын хүрээнд Газрын харилцаа, геодэзи, зураг зүйн газар болон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрууд-тай хамтарсан ажлын хэсгүүд байгуулан дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:
  • Бүсчлэлийн кодын шинэчилсэн хувилбар болон тус код дээр суурилан үл хөдлөх хөрөнгө, обьектуудад оноох шуудангийн нэгдсэн кодын эцсийн хувилбарыг боловсруулан мэдээллийн санг үүсгэж хэрэглээнд нэвтрүүлэн ажиллалаа.
  • Нийслэл хотод байрлалтай үл хөдлөх хөрөнгө, обьект, зам талбайн хаягийг бүсчлэлийн кодтой уялдуулан шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэлээ.
  • Нийслэлийн дахин төлөвлөлт болон шинэчилсэн хаягжуулалттай холбогдуулан одоо ашиглаж буй бүсчлэлийн кодын газар зүйн хил хязгаарыг шинээр нарийвчлан тогтоох ажлуудыг тус тус хийж гүйцэтгээд байна.