Харилцаа Холбооны

Зохицуулах

Хороо

Зип код хайлт

Шуудангийн нэгдсэн код /postal code/- 9 оронтой

Шуудангийн нэгдсэн код нь дараах асуудлуудыг шийдвэрлэснээрээ урьд хэрэглэгдэж байсан шуудангийн индексээс давуу талтай юм. Үүнд:  

  • Монгол улсын засаг захиргааны кодтой уялдуулах
  • Монгол улсын засаг захиргааны хуваарь өөрчлөгдөхөд хөдөлгөөн орохгүй буюу өөрчлөхөд хялбар өөрөөр хэлбэл кодын зохицуулалт хийх нөөцтэй байх
  • Хотын захирагчийн албанаас гаргасан хаягийн журмыг алдагдуулахгүй байх
  • Хотын хэтийн төлөвлөлтөөр цаашид гарах өөрчлөлтүүдэд өртөж, тухайн хаягийн хэсгийн код хөдлөхгүй байх
  • Хэрэглэгчдэд ойлгомжтой, хэрэглэхэд хялбар байх
  • Тухайн хаягийн хэсгийн газар зүйн байршлыг тодорхойлох боломжтой байх.
  • Аль ч төрлийн үйлчилгээ эрхлэгчид түгээмэл хэрэглэх боломжтой.

Шуудангийн нэгдсэн код нь барилга байгууламжид оноогддог бөгөөд бүсчлэлийн 5 оронтой тоо дээр 4 оронтой тоог залгуулан оноодог. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний орон зайн мэдээллийн санд 2016 оны байдлаар нийт 16 мянга гаруй обьектод шуудангийн нэгдсэн кодыг оноосон.

Та өөрийн оршин байгаа барилга байгууламжийнхаа 9 оронтой кодоо мэдэхийг хүсвэл www.zipcode.mn цахим хуудаснаас хайлт хийхэд дараах зурагт үзүүлсэнээр гарч ирнэ. Хайлтын үр дүн олдохгүй байвал хайж буй обьект нь нийслэлийн орон зайн мэдээллийн системд бүртгэгдээгүй байна гэж ойлгоно. 

Зохицуулах хороо нь бүсчлэлийн кодын мэдээллийг олон нийтэд хүргэх үүднээс иргэн, хуулийн этгээдийг www.zipcode.mn цахим хуудас  болон хэвлэмэл материал, ухаалаг гар утасны програм хангамжаар дамжуулан мэдээллээр ханган  ажиллаж байна.

  • Хаягаа алдаатай бичсэн байсан ч кодоо зөв бичсэн тохиолдолд танай шуудангийн илгээмж төөрөхгүй, шуудангийн ялгалтын ажиллагаанд нэвтэрсэн технологи учраас цаг алдахгүй, хурдан шуурхай хүргэх боломжийг бүрдүүлэх
  • Онцгой байдал, Эмнэлгийн түргэн тусламж, Цагдаа, Электрон засаглал зэрэг төрөөс иргэдэд хүрч үйлчилдэг байгууллагуудын үйл ажиллагааг хөнгөвчлөх, иргэд, үйлчлүүлэгчдийн байршил тодорхой болох, тэдгээрт аль болох түргэн хүрч үйлчлэх боломжийг бий болгох
  • Иргэний бүртгэл, мэдээлэл, нийгмийн даатгал, татвар болон банкны үйлчилгээг авахад хаягаа зөв тодорхойлсноор ямар нэгэн будлиангүйгээр үйлчлүүлэх
  • Улсын нийт газар нутгийг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, засаг захиргааны нэгжтэй уялдуулан байршлаар нь кодолсноор дэд (авто тээвэр, авто зам чиглэл болон аялал жуулчлалын бүс нутаг) статистик (байгалийн баялаг, хөрс, ан амьтан, бусад) боловсрол гэх мэт олон нийтэд чухал шаардлагатай мэдээллийг цогцоор нь системтэйгээр нийтийн хүртээл болгох боломжийг бүрдүүлэх зэрэг олон дэвшилтэд талууд бий болох боломжтой. 

Шуудангийн бүслэлийн код болон шуудангийн нэгдсэн кодыг хаягийн бичвэрийн стандартад /MNS 6275:2016/ дараах байдлаар оруулан баталсан.

 

Бүсчлэлийн кодтой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.zipcode.mn цахим хаягаас авах ба Иргэн, Хуулийн этгээд Та өөрийн оршин байгаа бүсчлэлийн код буюу зипкодоо мэдэх, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

 

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

МЕТРО БИЗНЕС ТӨВ А БЛОК 5 ДАВХАР
Д.СҮХБААТАРЫН ГУДАМЖ-13
СҮХБААТАР ДҮҮРЭГ УБ 14201
Утас: 304258,304257
Факс: 327720

Цахим шуудан: info@crc.gov.mn-

Цахим хуудас: www.crc.gov.mn

 

 

Уг лавлах номонд ороогүй болон алдаатай бичигдсэн байгууллага, аж ахуйн нэгжүүдээс хүлцэл өчихийн хамт хаягийн нэгдсэн лавлах номонд өөрчлөлт оруулах саналаа дараах хаягаар ирүүлж бидний ажилд туслалцаа үзүүлэхийг хүсье.

 

Санал хүлээн авах хаяг:

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах  хороо

Шуудангийн зохицуулалтын газар

Сүхбаатарын гудамж-13

Сүхбаатар дүүрэг УБ 14201

Утас:  304258,304257

Факс:  327720

Веб сайт- www.zipcode.mn

Цахим шуудан: info@crc.gov.mn-

Цахим хуудас: www.crc.gov.mn