Харилцаа Холбооны

Зохицуулах

Хороо

Зип код хайлт

 

Монгол Улсын бүсчлэлийн код (zip code) түүний хэрэглээ

Монгол Улсын Засгийн газрын “Цахим Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, “Улс орны хэмжээнд нэгдмэл кодчлолыг бий болгож, мэдээллийн нэгдсэн системийг бүрдүүлэх”, “Гудамж, талбай, албан байгууллага, айл өрх бүрийг хаягжуулж, шуудангийн бүсийн тогтолцоонд шилжүүлэх”, “Бүх шатны шуудан хүргэлтийн тогтолцоог боловсронгуй болгох” зорилтуудыг биелүүлэх ажлын хүрээнд ЗТАЖ-ын сайдын 2007 оны 101 тушаалаар “Шуудангийн нэгдсэн код” батлагдсан. Энэ кодыг нэвтрүүлэх ажлыг Шуудангийн тухай хуулийн 9.1.3-р заалтын дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо хариуцдаг.

Шуудангийн нэгдсэн кодыг Засгийн газрын 2007 оны 200-р тогтоолоор батлагдсан “Бүсчлэлийн кодыг нэвтрүүлэх, хэрэглэх журам”-аар уг кодыг хэрэглэх хүрээг өргөтгөн тогтоосон төдийгүй Бүсчлэлийн код буюу зип код гэж нэрлэхээр тогтоосон юм.

Бүсчлэлийн код (zip code) гэж юу вэ?

Бүсчлэлийн код /zip code/-5 оронтой

            Бүсчлэлийн кодыг Монгол улсын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн хуваарийн дагуу засаг захиргааны нэгжийн болон хот суурингийн хэсэг (бүс)-ийн байршлын тухай мэдээллийг агуулж, тэдгээрийг хөгжүүлэх төлөвлөгөөтэй уялдуулан зохицуулалт хийх, давхардуулан оноогдохгүйгэээр оноох нөөц бүхий 5 оронтой тоогоор илэрхийлдэг.

5 оронтой код нь угтвар код+хэсгийн кодоос бүрдэнэ. Жишээ нь:

 

Зураг 1.

Та өөрийн оршин байгаа бүсчлэлийн кодыг www.zipcode.mn цахим хуудаснаас хайлт хийн харах боломжтой.

Зураг 2.

 

Монгол Улсын хэмжээнд 2007-2016 оны байдлаар УБ хотод 527, хөдөө орон нутагт 1957 нийт 2484 бүсчлэлийн кодыг оноосон.